21 10 сар

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмээр жолооч нартаа сургалт явууллаа

Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн хэрэгжихтэй холбогдуулан цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдийг тасралтгүй хангах үйл ажиллагаанд 24 цагийн турш ээлжийн болон ээлжийн бус цагаар ажилладаг УБЦТС ТӨХК-ийн жолооч, монтёр-жолооч нар сургалтад хамрагдлаа. 

Замын хөдөлгөөний дүрмийн нэмэлт, өөрчлөлтүүд болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Жолоочийн ёс зүй, тавигдах шаардлага сэдвээр Хууль сахиулахын их сургуулийн тэнхимийн эрхлэгч, хурандаа Р.Мөнхбаяр, багш, дэслэгч Д.Далайцэрэн нар мэдээлэл өгсөн энэхүү сургалтад нийт 91 жолооч оролцож, шаардлагатай чухал мэдээллүүдийг авч, мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ. 


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu