09 10 сар

Улаанбаатар хот өвөлд бэлэн

Эх сурвалж:  http://ubservice.ub.gov.mn Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

 

Өвлийн оргил ачааллын үед инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлыг инженерийн хангамжийн байгууллагуудын шуурхай ажиллагааны бригадуудын бэлэн байдлын хангах, дадлага сургуулилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

 

Энэхүү дадлага сургуулилтаар тухайн инженерийн хангамжийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, гарч болзошгүй аваар, саатлын үед техник хангамж, нөөцийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг болзошгүй гамшиг, аваар саатал аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэж дараах байгууллагууд оролцлоо. Үүнд:

  1. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
  2. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
  3. “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ
  4. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ
  5. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ
  6. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ
  7. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ
  8. “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ
  9. Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан 13 аж ахуйн нэгж

   

Дадлага сургуулилтын даалгавар болгож цагийн байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гадна агаарын хэм -30, Салхины хурд 4-8 м/с байх хүндрүүлсэн нөхцөлөөр үүрэг даалгавар өгч дараах ажлуудыг мэргэжил чиг үүргийн онцлогийн дагуу хийж гүйцэтгүүлсэн.

  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь гэмтлийг зохиомлоор үүсгэн дулааны шугамд даралттай ус шахаж гагнах, хомут тавих зэргээр гэмтлийг устгасан.
  • “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ нь автозам, замын байгууламж эвдэхгүйгээр газар доорх хүйтэн усны шугамыг шинэ технологиор доторлов.
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь өндөр хүчдэлийн кабель шугамд гэмтлийг муфт хийж гэмтлийг засварлав.
  • “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ цахилгаан эрчим хүчгүй болсон халаалтын зуухыг зөөврийн эх үүсвэр ашиглан сүлжээний насосыг ажиллуулав.
  • “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГнь хөлдөлт үүссэн барилгыг сэргээх, халаалтгүй болсон айл өрхөд нэг удаагийн газ ашиглан түр халаах хэрэгсэл хийж туршив.
  • Хотын гэрэлтүүлгийн компаниуд нэгдэж ажлын талбайг гэрэлтүүлэв. 

Sidebar Menu