28 9 сар

УБЦТС ТӨХК-ийн инженер Б.Дөлгөөн төслийн уралдааныг тэргүүлжээ

 

 

Эрчим хүчний инженерүүдийн холбооноос салбарын ИТА нарын дунд зарласан "Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл" шалгаруулах болзолт уралдааны дүнг өчигдөр ЭХЗХ-оос ДЦС-4 ТӨХК-ийн хурлын танхимд  зохион байгуулсан "Шинэ техник,технологи - Үр ашиг" зөвлөгөөний үеэр танилцуулж, байр эзэлсэн оролцогчдод шагналыг гардуулжээ.

 

Уралдаанд нийт 16 ИТА-ны 12 илтгэл оролцсоноос УБЦТС ТӨХК-ийн Эрчим хүчний хэмнэлтийн албаны инженер Б.Дөлгөөний "Цахилгаан сүлжээний техникийн алдагдал бууруулах зохион байгуулалтын арга хэмжээнүүд" төсөл нэгдүгээр байранд  шалгарсан байна.

Удаах байрыг ДЦС ТӨХК-ийн инженер В.Өлзий, инженер Ц.Мөнхзаяа, машинч Г.Уянга нарын "ДЦС-4-ийн хаягдал конденсатыг дахин ашиглах нь" төсөл, гуравдугаар байрыг ДЦС-3 ТӨХК-ийн хэлтсийн дарга Г.Амартүвшин, ахлах инженер Л.Батдорж, инженер Н.Бат-Эрдэнэ, Л.Энхбаяр нарын "Турбины автомат тохируулгын актуаторын систем" төсөл тус тус шалгарчээ.

 

Эрчим хүчний салбарын хэмжээнд зохион байгуулагдсан "Эрчим хүч хэмнэх шилдэг төсөл" шалгаруулах уралдаанд тэргүүн байрыг эзэлсэн Б.Дөлгөөндөө баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.


Sidebar Menu