30 8 сар

Нийслэлийн зарим хэсгээр цахилгаан түр хязгаарлана

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 110кВ-ын Умард дэд станцад засварын ажил хийх болсонтой холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 2-ны 22.00 цагаас 9 дүгээр сарын 3-ны 08.00 цагийн хооронд дараах байршлуудын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааныг түр хязгаарлах тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Баянгол дүүрэг

2, 12, 14, 15, 16, 17, 18-р хороо III, IY хороолол, Бичил хороолол, Хүрээ дээд сургууль, ТБД андууд, Модны 2, Гандангийн гэр хороолол, Барилгын политехник коллеж, Максмолл, МҮЭСТО, Рокмон билдинг болон эдгээрийн ойр орчмоор,

Сүхбаатар дүүрэг

5, 7-р хороо Баруун 4 зам орчим, Голомт хотхон, Бага тойрог, МУИС-ийн II, IY байр, 4-р дэлгүүр, 11-р хорооллын зарим хэсэг, 2-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор,

Чингэлтэй дүүрэг

4, 5, 6-р хороо Бөртэ хувцасны үйлдвэр, С1 телевиз, Теди төв, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүд, II40 мянгат, Цаг уур орчны шинжилгээний газар, Баянбүрд, 5, 50-р сургуулиуд, Бага тойруу, 6-р хороолол болон эдгээрийн ойр орчмоор.

УБЦТС ТӨХК


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu