19 7 сар

Шинээр 26 хүнд монтёрын мэргэжил олголоо

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дэргэдэх "Өндөр хүчдэлийн хуваарилах байгууламж, дэд станц, шугам тоноглолын ашиглалтын монтёр”-ын мэргэжил шинээр олгох 45 хоногийн курс энэ зуны сургалтаа дуусгаж, III зэрэгтэй 26 монтёрыг бэлтгэж төгсгөлөө.

Тус компани нь улс орон, эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд мэргэжил шинээр олгох курсын сургалтыг 2010 оноос явуулж эхэлсэн ба энэ чиглэлээр сурч, ажиллах сонирхолтой залуусаар дүүрэн байдаг.

Сургалтын төвд эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын зөвлөх, мэргэшсэн инженерүүд хичээл зааж, мэдлэгээ хуваалцдаг бөгөөд нийт 626 төгсөгчийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж гаргажээ. Төгсөгчдийн 30 орчим хувь нь УБЦТС ТӨХК-д, цөөнгүй хувь нь Оюу толгой, Энержи интернэшнл, Таван толгой зэрэг дотоодын нэр хүндтэй компаниудад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Курс ирэх есдүгээр сард намрын элсэлтээ авна. 


Холбоотой мэдээлэл

Sidebar Menu