06 10 сар

Усыг уух хэмжээндээ тааруулан буцалгаарай

УБЦТС ТӨХК хэрэглэгчдээ ухаалаг хэрэглээнд уриалж байна. Усыг зориулалтын буцалгагчид хийж буцалгавал цахилгаан бага зарцуулна. Мөн уух хэмжээндээ тохирсон ус хийж буцалгах нь цахилгаан болоод цаг хэмнэнэ.

04 10 сар

Хүүхдийн өрөөний тохиромжтой хэм 20̊C

УБЦТС ТӨХК хэрэглэгчдээ ухаалаг хэрэглээнд уриалж байна Хүүхдийн өрөөний дулаан өдрийн цагаар 20̊C байх нь хамгийн тохиромжтой. Харин шөнөдөө16-18̊C-аас дээшгүй дулаантай, агаар сайтай өрөөнд уутан хөнжилд хүүхдээ унтуулж байх нь эрүүл мэндэд тустай.

07 1 сар

Электрон тоолуураар цахилгаан хэрэглээг хэрхэн тооцдог вэ?

Электрон тоолуур нь хэрэглээг өдөр, шөнийн тарифаар тооцдог тул хэмнэлт хийх боломжтой. Мөн 8 жилд нэг удаа баталгаажуулдаг. Харьцангуй шинэ технологи тул хөгжүүлэлт хийх боломжтой, удаан хугацаанд ашиглагдана.

28 10 сар

Цахилгаан хэрэглэгчийн гарын авлага гарлаа

Нийслэлийн өдрийг угтаж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хэрэглэгчдэдээ зориулан "Цахилгаан хэрэглэгчийн гарын авлага" сэтгүүлийг бэлэг болгон барьж байна.

28 9 сар

Цахилгааны төлбөрөө Candy-гээрээ төлөх боломжтой боллоо

Монголын хамгийн том лояалти хөтөлбөр Candy-гээр цахилгааныхаа төлбөрийг төлдөг боллоо. Одоо та Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний  my.tog.mn цахим хаягт нэвтрэн цахилгааныхаа төлбөрийг Candy оноогоороо бүтнээр нь эсвэл хувааж төлөх боломжтой. Та Мобиком, Петровис, Монос, Хүннү Молл, PC Mall, Pepsi зэрэг 30 гаруй томоохон байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ Candy оноогоо цуглуулна.

24 9 сар

Цахилгаан эрчим хүч хэмнэх аргууд

Залгуурт хоосон залгаатай цэнэглэгч нь жилд 438.05 төгрөгийн эрчим хүч "залгидаг". Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байгааг бодолцоод үзээрэй.

30 1 сар

Цахилгааны залгуур болон кабель утсыг хэрхэн зөв сонгох вэ?

Зуслангийн болон гэр хорооллын 4-6 айлын тоолуурыг нэгтгэн багцалж хайрцагласныг тоолуурын щит гэдэг. Щитнээс айл тус бүр рүү орсон оруулгын утсыг кабель гэж нэрлэдэг ба кабель утасны аюулгүй, найдвартай байдлыг тухайн хэрэглэгч өөрөө хариуцдаг. Цахилгааны кабель утас, залгуурыг зөв сонгож ашиглах нь ахуйн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй цахилгаан эрчим хүчээ хэмнэхэд нөлөөлнө. Иймд кабель утсыг хэрхэн зөв сонгож авах, залгуурыг яаж аюулгүй ашиглах талаар зөвлөмж өгье. 

29 4 сар

УБЦТС ХК-ний 6-35кВ-ын сүлжээнд шинээр холболт хийлгэх талаарх зөвлөмж

Захиалагч, иргэн, аж ахуй нэгж, байгуулага нь цахилгаан хангамжийн асуудлаа шийдвэрлэхийн тулд 6-35 кВ-ын хүчдлийн шугам, дэд станц барьж байгуулах хэрэгцээ гарсан бол хамгийн түрүүнд УБЦТС ХК-д хандаж хүсэлтээ гарган техникийн нөхцөлийг гаргуулна. (1000 кВА-аас дээш чадалтай бол Эрчим хүчний яаманд хандаж техникийн нөхцөл гаргуулна)

05 11 сар

Хувьдаа дэд станц, шугам тоноглолтой хэрэглэгчид УБЦТС ХК-тай “Шуурхай ажиллагааны гэрээ”-г заавал байгуулна

Өнөөгийн байдлаар манай компанийн сүлжээнд холбогдсон 2000 орчим хувийн эзэмшлийн дэд станц бий. Эдгээр хэрэглэгчид цахилгаан шугам сүлжээний тоноглол ашиглалтын талаарх ойлголт багатай, ашиглалт хариуцсан мэргэжлийн хүнгүй, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнийхээ заалттай сайтар танилцаагүй зэргээс шалтгаалан дэд станцынх нь ашиглалтын түвшин доогуур байх нь элбэг.

<< 1 2 >>

Sidebar Menu